Газар хөдлөлтөд тэсвэргүй 325 орон сууц бий
2014-06-10

Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд тусгасны дагуу 2016 он хүртэл 4600 айлын орон сууцыг дахин шинэчлэхээр төлөвлөжээ.  Нийслэлийн нутаг дэвсгэрт өнөөдрийн байдлаар 535 орон сууцны барилга  өндөр насжилттай, ашиглалтын шаардлага хангахгүй болсноос 210 барилгыг сайжруулан ашиглах боломжтой бол газар хөдлөлтөд тэсвэргүй 325 орон сууцны барилгыг буулган дахин төлөвлөтөд оруулах шаардлагатай болсон байна. Тиймээс нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас  иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны барилгуудыг буулган дахин төлөвлөж барилгажуулах үйл ажиллагааны журмын төслийг боловсруулсныг НИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэн баталжээ.

ө

Тухайн орон сууцны барилгын нийт сууц өмчлөгчдийн 80-аас дээш хувь нь дахин төлөвлөн барилгажуулах төслийг дэмжээгүй тохиолдолд төслийг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэх юм байна.  Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар төслийг хэрэгжүүлэх учраас төсөл хэрэгжүүлэгчийг нээлттэйгээр сонгон шалгаруулж 3 талт гэрээ байгуулан ажлыг эхлүүлнэ. Төсөл хэрэгжүүлэгч нь гурван талт гэрээ байгуулаагүй, сууц өмчлөгчид тухайн орон сууцны зах зээлийн үнийг төлж чөлөөлөх үйл ажиллагаа явуулахаар журамд заажээ. Дахин төлөвлөн барилгажуулах шийдвэр гарсны дараа тухайн орон сууцны барилгад үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхийг хориглох юм байна. Төсөл хэрэгжүүлэх явцад төсөл хэрэгжүүлэгч нь гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохилдолд нийслэлийн Засаг дарга гэрээг цуцалж, төсөл хэрэгжүүлэгчийн оруулсан хөрөнгийг буцаан олгохгүй байхаар журамд тусгажээ.

а

В.Бат

Shuud.mn
Сонин хачин