Ламын гэгээний VIII дүр Баянхонгорт очно
2014-06-10

Монголын шашин соёлын нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, ууган зурхайч, Ламын гэгээний VIII дүр Данзанжамбалчойжишинэнин гэгээнтэн энэ сарын 12-ны өдөр буюу ирэх пүрэв гаригт төрөлх нутаг болох Баянхонгор аймагтаа морилохоор болжээ. Тэрбээр нийт сүсэгтэн олондоо зориулан ном айлдах бөгөөд лам хуваргууд “Номгон” хайрханыг тахиж, буян хишгийн даллага авах юм байна. Тус арга хэмжээ зуны эхэн сарын шинийн арван таван Бурхан багшийн их дүйчэн өдөр буюу зургадугаар сарын 13-ны 10.00 цагт Түйн голд болох аж.

ө

Дашрамд дуулгахад Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний түүхт 375 жилийн ой, Ламын гэгээний VIII дүр Данзанжамбалчойжишинэнин гэгээнтэнд бат оршил өргөх ёслол, “Говийн бүсийн Их хурд-2014” хурдан морины уралдаан, даншиг наадам Баянхонгор сумд долоодугаар сарын 22-26-ны өдрүүдэд болно.

ө

В.Бат

Shuud.mn
Сонин хачин