“Боко Харам” 20 гаруй эмэгтэйг хулгайлжээ
2014-06-10

Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэл өчигдөр оройны 19.00 цагийн үед Чибок тосгоноос 20 гаруй эмэгтэйг хулгайлж, гурван эрэгтэйг буудан хороосон тухай “Central news time” мэдээллээ. Гэрчүүдийн мэдээлсэнээр “Арун” гэх Христийн сүмийн итгэгч бүсгүйчүүд байсан гэв. Тэднийг оройн залбиралаа үйлдэж байхад “Боко Харам”-ын 70 гаруй дайчин зэвсгээр сүрдүүлж, гурван пасторыг  буудан хороож, сүмийг нь шатаасан гэнэ. Хулгайлагдсан эмэгтэйчүүдийн нас нь ойролцоогоор 22-29 насных аж.

1

Чибок тосгоны цагдаагийнхан “Хулгайлагдсан эмэгтэйчүүд хаашаа явсан нь тодорхойгүй байгаа. Тэднийг илрүүлэхэд хүн хүч болон зэр зэвсэг шаардлагатай байна” гэжээ.

Тус бүлэглэл өнгөрсөн дөрөвдүгээр сард Жиндо тосгоноос 200 гаруй сурагч охидыг хулгайлсан билээ. Сурагч охидыг аврахаар АНУ болон Нигерийн тусгай хүчин ажилласаар байгаа. Нигерийн Батлан хамгаалах яам энэ сард явуулсан нууц ажиллагааны үеэр “Боко Харам”-ын 50 гаруй дайчныг устгасан гэж зарласан юм.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин