Зуун айлын замыг түр хаана
2014-06-10

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Улаанбаатар хотын хөдөлгөөний нягтрал ихтэй газруудад явган зорчигчдод зориулсан гүүрэн гарц барьж эхэлсэн. Энэ жил 2 байршилд гүүрэн гарц барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаагаас  Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 100 айлын орчимд буюу Хүүхдийн 2 дугаар эмнэлгийн автобусны буудлын дэргэд гүүрэн гарц барих ажил эхэлсэн.  Зуун айлын гүүрэн гарцыг барих ажлын гүйцэтгэгчээр “ЗМЗ" ХХК ажиллаж байгаа бөгөөд  2014 оны 6 дугаар сарын 12-ны шөнийн 00:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд 100 айлын уулзвараас зүүн тийш автобусны буудал хүртэлх замын хөдөлгөөнийг хааж, гүүрэн гарцын дам нурууг байрлуулахаар болсон байна. Тус гүүрэн гарцыг 6 дугаар сарын 30-нд ашиглалтад өгөх гэрээтэй юм гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин