Х.Клинтон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ
2014-06-11

Экс тэргүүн хатагтай Хиллари Клинтон ирэх 2016 онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэнэ. Тэрбээр Ерөнхийлөгч Барак Обамагийн Ардчилсан намаас сонгуульд нэр дэвших өндөр магадлалттай гэж “ВВС” агентлаг мэдээлэв. Хиллари Клинтон 2010 онд намынхаа гишүүнчлэлээс татгалзсан юм.

Нью Йорк хотноо өчигдөр экс тэргүүн хатагтай намынхаа залуу гишүүдтэй уулзах үеэрээ “Би АНУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч болохыг хүсч байна. Ард түмэн минь анхны өнгөт арьст Ерөнхийлөгчийг сонгож итгэл хүлээлгэсэн шигээ уян зөөлөн хандахыг хүсч байна. Миний давуу тал бол цэвэр улстөрчөөс гадна нөхөр минь Ерөнхийлөгч байсан нь давуу тал болно” гэж хэлжээ.

Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд тэрбээр нэр дэвших хүсэлтэй байсан ч намынхан нь Обамаг сонгосон юм. 2009-2013 он хүртэл хатагтай Клинтон АНУ-ын Төрийн бичгийн даргаар ажилласан билээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин