Роналдогийн гэмтэл бүрэн эдгэжээ
2014-06-11

Дэлхийн аваргын өмнө хэд хэдэн од гэмтэл авч, шигшээдээ багтаж чадаагүй. Ялангуяа Монтоливо, Рибери, Ройс нарын шилдэг хөлбөмбөгчид гэмтэл авсан нь ихээхэн харамсал төрүүлээд буй билээ. Криштиано Роналдо ч зүүн хөлийн өвдөгний гэмтлийн улмаас Португалын шигшээ багийнхаа хоёр ч нөхөрсөг тоглолтыг өнжөөд байсан бол өчигдөр шөнө Ирландын шигшээгийн эсрэг тоглолтод багаа ахлан гарлаа. Хэдийгээр Роналдо гоол оруулаагүй ч гэсэн 5:1-ээр баг нь хожиход хоёр гоолд шууд оролцсон юм.

Криштиано Роналдо талбайд 65 минут тоглоод сэлгээнд сууснаар Дэлхийн аваргын эхний тоглолтод Германы эсрэг тоглож чадна гэдгээ харууллаа.

Р.Гэгээ

Shuud.mn
Сонин хачин