Майли Сайрус Гомезыг гомдоов
2014-06-11

Дуучин Майли Сайрус өчигдрөөс эхэлж Италийн нийслэл Милан хотод гурван хоногийн хугацаатай “Bangerz tour” аялан тоглолтоо хийж эхэлсэн юм. Тоглолтын дунд үед дуучин бүсгүй Селена Гомезийн зургаар нүүр хийсэн цаасан хүнийг тайзан дээр гаргаж ирээд “Селена бол хуурамч, яг л энэ цаас шиг хуурамч. Сайн охин байх хэрэггүй ээ, дотоод хүнээ ил болго. Аливаа хуурамч охин минь” хэмээсэн байна.

Энэ үйл явдлын дараа Жастин Бэйбир экс найз бүсгүйг нь доромжилсон Майлиг “Галзуу хүүхэн. Селенаг бол сайн, гайхалтай бүсгүй” гэж жиргэжээ. Харин Селена “Instagram”-даа Майлитай хамт авахуулсан гэрэл зургаа байршуулаад “Гомдож байна” гэж бичсэн тухай “ТМZ” сайт мэдээлэв.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин