Лионель Месси: Бид аварга болно
2014-06-11

Аргентин улсын хөлбөмбөгийн шигшээ баг өчигдөр Бразил улсад газарджээ. Аргентины шигшээ болон “Барселона” багийн довтлогч Лионель Месси энэ үеэр хэвлэлийнхэнтэй цөөн хором ярилцсан байна.

6

-Аргентины шигшээ баг ДАШТ-д бэлэн үү?

-Би залуусынхаа ур чадварт итгэж байна. Бид ДАШТ оролцохын тулд нэг хүн шиг сэтгэж, хөдөлмөрлөсөн. Нэг нэгнээ хангалттай сайн ойлгосон гэж үзсэн учир Аргентин улсынхаа нэрийн өмнөөс Бразилийн ногоон талбайд хүрэлцэн ирлээ. Бид аваргын төлөө тоглоход бэлэн байна.

6

-Бразилд ирсэн бүх орны тамирчид аварга авна гэж найдаж буй. Таны дотор ч ийм бодол байгааг үгүйсгэхгүй. Та аваргын төлөө аль багтай халз үзнэ гэж бодож байна?

-Тантай санал нэг байна. Би болон манай багийнхан ДАШТ-ий аваргын төлөө тоглоход хангалттай бэлтгэл сургуулилт хийсэн. Бидний эрч хүч, тэмцээний төгсгөл хүртэл цуцахгүй гэдэгт итгэлтэй байна. Миний бодлоор аваргын төлөө Бразил эсвэл Испаний шигшээ багтай тоглох байх. Тэгэхдээ энэ бол таамаг. Бурхан ямар шийдвэр гаргахыг таамаглахад бэрх байна.

6

-Аргентины шигшээ багийнхныг ирнэ гэх сургаар Рео де Женейро хотын олон улсын нисэх буудалд олон мянган хөлбөмбөгийн хорхойтнууд ирсэн харагдлаа. Тэд Месси гэж орилолдож байна. Нэг зүйлийг асуухад багийнхаа бүх ачааг нуруун дээрээ үүрсэн мэт санагдаж байна уу?

-Манай баг яг л бие махбодь гэсэн үг. Бид нэг хүн шиг сэтгэж, хөдөлж байгаагаа хэлсэн шүү дээ. Хэрвээ хүн зүрх эсвэл бөөр байхгүй бол шууд үхнэ. Месси гэдэг хүн мундаг агуу байлаа гээд талбай дээр залуусгүйгээр хэн ч биш. Тиймээс ганцаараа бүх ачааг үүрч байгаа гэх нь ёс зүйгүй хэрэг.

6

-Домогт хөлбөмбөгчин Диего Марадона энэ удаагийн ДАШТ-д Аргентины шигшээ багийг аварга авах өндөр магадлалтай гэсэн?

-Диего Марадона тэгэж хэлсэн бол тийм л зүйл болох учиртай. Бид аварга болно. Бидэнд хүч, зориг, ур чадвар бүгд байна.

6

-Яг одоо хэнтэй уулзахыг хүсч байна?

-Криштиан Роналду.

6

-Аваргын төлөө Португал болон Роналдутай өрсөлдөхгүй гэж үү. Яагаад?

-Португалын шигшээ баг сайн тоглогч, хаалгачтай. Аргентин Португал хоёр аваргын төлөө лав учрахгүй.

7

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин