Агаарын болон төмөр замын тээврийн орлого буурчээ
2014-06-11

Төмөр замын тээврээр энэ оны эхний таван сард 7750.9 мянган тн ачаа, давхардсан тоогоор 1360.6 мянган хүн зорчсон байна. Гэвч тээсэн ачаа нь өмнөх оны мөн үеийнхээс 457.2 мянган тн буюу 5.6 хувь, зорчигдын тоо 179.8 мянган хүн буюу 11.7 хувиар буурчээ.

Ингэснээр төмөр замын тээврийн салбарын орлого 2014 оны эхний таван сард 158.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 3.4 тэрбум буюу 2.1 хувиаар буурсан үзүүлэлттэй байна.

Харин агаарын тээврээр энэ оны эхний таван сард 1328.8 тн ачаа, давхардсан тоогоор 248.2 мянган зорчигч үйлчлүүлжээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад ачаа 166.4 тн буюу 11.1 хувь, зорчигчдын тоо 26.3 мянган зорчигч буюу 9.6 хувиар буурсан байна. Агаарын тээврийн салбарын орлого энэ оны эхний таван сарын байдлаар 75.2 тэрбум төгрөг болсон нь өмнөх оны энэ үеийнхээс 1.7 тэрбум төгрөг буюу 2.2 хувиар буурсан аж.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин