Ш.Түвдэндорж сайд болох уу
2014-06-12

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Ш.Түвдэндоржийг ҮХАА-н сайдын албан тушаалд томилох эсэхийг хэлэлцэнэ. Өнгөрсөн мягмар гаригт болсон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Ш.Түвдэндоржийг ҮХАА-н сайдад нэр дэвшүүлэх эсэхийг хэлэлцсэн. Энэ хамтарсан хуралдаанаар дэмжлэг авснаар түүний асуудал чуулганы нэгдсэн хуралдаанаар орох эрхтэй болсон юм. Тиймээс түүнийг Засгийн газрын гишүүнээр томилох асуудлыг гүйцэтгэх засаглалын тэргүүн Н.Алтанхуяг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэх гэж байна.

ө

Ш.Түвдэндоржийн хувьд ҮХАА-н сайдад томилогдох нь бараг тодорхой болсон асуудал. Анх засаг байгуулахад бусадтай тэнцүү хэмжээний бялуу хүртсэн МоАХ-ныхон өөрсдийн мэдлийн эрх мэдэл, албан тушаалаа тийм ч амархан буцааж өгөхгүй. Харин Ш.Түвдэндоржийг сайд болох асуудлыг Ерөнхийлөгч эсэргүүцсэн. Ерөнхийлөгч өөрийн санаачилсан хуулиа хамгаалж үлдэхийг хүссэн ч түүний байр суурь зөвхөн санал төдий учраас  Ш.Түвдэндоржийн томилгоонд нөлөөлөхгүй. Тиймээс ч Ш.Түвдэндоржийг ҮХАА-н сайдад томилох асуудал эцсийн шат буюу УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд орохоор болоод байна. УИХ-ын гишүүдийн олонхын дэмжлэгийг авбал Ш.Түвдэндорж "давхар дээлтэн" болно. Өөрөөр бол Ерөнхийлөгчийн санаачилсан хууль энэ парламентийн үед лав нар үзэхгүй бололтой.

ө

В.Бат

Shuud.mn
Сонин хачин