Монголын хөлбөмбөгийн холбоо 500 мянган ам.доллар авна
2014-06-12

Дэлхийн аваргын өмнө Бразилийн Сан-Паулу хотноо Олон улсын хөлбөмбөгийн холбооны ээлжит конгресс болж байгаа билээ. Конгресст ОУХХ-ны санхүүгийн асуудал эрхэлсэн захирал Маркус Каттнер илтгэл тавихдаа 2013 онд 72 сая ам.долларын нэмэлт ашиг олсон тул холбооныхоо гишүүн хөлбөмбөгийн холбоо тус бүрт 250 мянган ам.долларыг нэмж олгохоор болсныг зарласан байна. Мөн 2013 оны ОУХХ-ны нийт орлого 1.432 тэрбум ам.долларт хүрснийг онцлон тэмдэглэжээ.

“Хэрвээ 2014 онд бүх зүйл төлөвлөсний дагуу болж өнгөрвөл гишүүн улсын холбоо тус бүрт 500 мянган ам.доллар олгох болно” гэж Маркус Каттнер хэлсэн байна. Мөнгийг ирэх оны эхээр олгох юм байна.  Өөрөөр хэлбэл, ОУХХ өмнө нь жилд гишүүн улсынхаа хөлбөмбөгийн холбоо тус бүрт 250 мянган ам.доллар олгодог байсан бол энэ удаад дахин 250 мянган ам.доллар нэмж өгөхөөр болсон аж.

1

Монголын Хөлбөмбөгийн холбоо ОУХХ-ны гишүүн 209 улсын нэгд тооцогддогийн хувьд энэхүү 500 мянган ам.долларыг авах биз ээ. Харин тус мөнгийг Монголын хөлбөмбөгийн хөгжилд зарцуулна гэж найдаж байна. Өмнө нь ч ОУХХ-ноос Монголын хөлбөмбөгийн холбоонд жил бүр тодорхой хэмжээний мөнгө олгож ирсэн нь тодорхой юм.

1

Р.Гэгээ

Shuud.mn
Сонин хачин