Нийслэлийн бүсгүйчүүдээс ажил үйлс бүтээлээрээ тэргүүлсэн 2011 оны ШИЛДЭГ 9 ЭМЭГТЭЙ тодорлоо
2011-12-13

1.      Нийслэлийн шилдэг ХҮҮХДИЙН ЭЛЧ эмэгтэй - Түлшигийн ТҮВШИН Т. Түвшин багш нийгэм хамгааллын чиглэлээр байгаль эх, ногоон дэлхийгээ хайрлах хандлагыг хүүхэд багачуудад төлөвшүүлэх зорилгоор НҮБ-ын хүүхдийн сантай хамтран “Ногоон дэлхий-бидний оролцоо” бүлгийн ажлын аргачлалын ном, тоглоомын зөвлөмж, Эко аялалын маршрут зэрэг аргачлалыг боловсруулж, “Уур амьсгалын өөрчлөлт”, “Мод бидний амьдралд”, “Амьтны араншин”, “Тогосон нүдэн”, “Амьтан ургамлын холбоо хамаарал” бүлгийн ажил нь Найрамдал төвийн амрагч хүүхдүүдэд таашаагдсан хөтөлбөр болсон байна. Мөн хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдийн эрх хамгаалал хөгжлийн асуудал дээр онцгой анхаарч Дэлхийн зөн, Английн хүүхдийг ивээх сан, Норвегийн тусламжийн байгууллага зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран халамжийн ээлжүүдийг зохион байгуулсан.  
  1. Нийслэлийн шилдэг ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭЛЧ эмэгтэй - Эрдэнэчимэгийн ДАГИЙМАА
Э.Дагиймаа нь телевизийн салбарт олон жил ажиллаж, асуудал дэвшүүлсэн шинэ соргог мэдээ мэдээллийг үзэгчиддээ тогтмол хүргэж, Зохиогчийн хөтөлбөр, “Монгол улсаа хөгжүүлье” ток шоу ярилцлага, улс төрийн мэдээ мэдээлэл, төр засгийн тэргүүнүүдийн айлчлалын тухай нэвтрүүлгүүд, “Амттай яриа”,        нэвтрүүлгийн 200 гаруй дугаар “Зохиогчийн хөтөлбөр”, “Улаанбаатар таймс” сонинд “Тусгаар гүрний бардам иргэд нь Монголчууд”, “Ичсэн хүн хүн алж, бантсан улс төрчид засгийг огцруулахыг санаархлаа”, “Авилгалтай тэмцэх газрынхан нар үзтэл өдий...”, “Ливийн эмгэнэл Монголыг нөмөрч болзошгүй”, “Өвөлтэй зэрэгцэн халуун зуны сонгуулийн хийрхэл” зэрэг нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэсэн нь уншигч, үзэгчдээс өндөр үнэлгээ авч иржээ. Нийслэлийн ШИЛДЭГ БИЗНЕС эмэгтэй – Мөнхөөгийн ТҮВШИНБАЯР   “Ирээдүй энержи групп” ХХК-ийг 2002 онд үүсгэн байгуулж уул уурхай, барилга, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, гадаад дотоод худалдааны  чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 9 охин компанийг ажиллуулж байна. Ажлын байр бий болгох, ядуурлыг бууруулах, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг дэмжих, тэднийг амьдарах ухаанд сургах, дадлагажуулах чиглэлээр ажиллаж байна. Тухайлбал: Хан-уул дүүргийн Туул тосгонд 10 га газарт иргэд, эмэгтэйчүүдийг өрхийн тариалан эрхлэх ажилд сургах зорилгоор “Сургалт үйлдвэрлэлийн төв”-ийг ашиглалтанд оруулж 500-1500 ажлын байраар хангах үйлсийг санаачлан хийж байна.
  1. Нийслэлийн шилдэг ЭРҮҮЛ ЭНХИЙН ЭЛЧ -  Бумбаагийн БОЛОРМАА
Сүхбаатар Дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн эмч Б.Болормаа нь 21 жил эрүүл мэндийн салбарт тасралтгүй ажиллаж  Хүүхдийн тасаг болон сэхээн амьдруулах тасагт 5648 хүүхэд эмчилж, 625 хүүхдийг амь тэнцсэн байдлаас гаргасан. Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор нийт 1550 хэсгүүдэд зөвлөмж, сургалт сурталчилгаа хийсэн. Мөн тэрээр хүүхдийн эндэгдлийг сүүлийн 3-н жил 70-80%-тай бууруулж чадсан.
  1. 5.      Нийслэлийн шилдэг ЭКО ЭЛЧ эмэгтэй – Баттөмөрийн БАТЗУЛ
“Ашигт малтмал олборлосны дараах Экологийн хохирол тооцох аргачлал”-ыг 2005-аас 2009 онд туйлбартай хөөцөлдсөний үр дүнд хууль, эрх зүйн акт гаргуулж чадсан. Модны хулгайч нарын гэмт үйлдлийг зогсоох арга хэмжээ авсныхаа төлөө шүүхээс таван жилийн ял сонсоод байсан байгаль хамгаалагч Вандан-Очирын хэргийг “Ногоон суваг”-ийн дурангаар цаг алдалгүй эрэн сурвалжилж, хөөцөлдсөний үр дүнд байгаль хамгаалагчийг Монгол улсын Шүүхээр цагаатгуулж чадсан. 2007 оноос өнөөг хүртэл байгаль орчноо хамгаалах, экологийн талаар телевизийн 250 нэвтрүүлэг бэлтгэж монголын ирээдүй болсон хүүхэд багачуудад багаас нь экологийн боловсрол олгох асуудлыг хүчтэй тавьснаар энэ хүрээнд 7300   хүүхдийг суралцуулж             “Хатан туул ба цаг хугацаа” аяныг санаачилж 2008 оноос эхлэн тус аяныг амжилттай зохион байгуулснаар Улаанбаатарчуудын ундны усны эх үүсвэрийг УИХ-ын òóñãàé тогтоолоор хамгаалуулах ажлыг гардан зохион байгуулж байгаа.
  1. Нийслэлийн шилдэг ХҮМҮҮНЛЭГИЙН ЭЛЧ эмэгтэй - Гомбосүрэнгийн АМАРСАЙХАН 
            Г.Амарсайхан нь цэцэрлэгийн багш мэргэжилтэй, нөхөр н.Загдаа болон төрүүлсэн зургаа, өргөмөл хоёр хүүхдийн хамт арвуулаа амьдардаг. Гэхдээ Загдаа, Г.Амарсайхан нар нь ам бүл 28. Архи болон мансууруулах бодисонд донтсон, ял эдлэж шийтгүүлсэн, өнчин ядуу, хөгжлийн бэрхшээлтэй, үр хүүхэдгүй ахмад настан гээд нийт 100 гаруй хүмүүсийг траншей, гудамжнаас авчран хамтран амьдарч нийгэмшүүлэх, амьдрах ухаанд сургаж байна. 2006 онд “Зөв амьдрах ухаан” ТББ-ыг байгуулж эдгээр иргэдийн төлөө зүрх сэтгэлээ зориулж хамтран амьдарч, гэр бүлийн орчинд хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх замаар ажилладаг бөгөөд тэднийг бичиг баримтжуулж, гэр орон, ажлын байртай болгох, гэр бүл, үр хүүхдүүдийг олж өгөх, ажил сургуульд нь оруулах зэрэг ажлуудыг тасралтгүй зургаан жил хийсэн.
  1. Нийслэлийн шилдэг УРЛАГИЙН ЭЛЧ - КИВИ хамтлаг
Нийт 40 гаруй клип, 5 цомог гаргасан: -          Хүслээ хэлнэ -          Гурван сэтгэл нэг хүсэл -          Чамд амжилт хүсье -          Хүсэл -          Бидний дурлал Бие даасан тоглолт: -          Гурван сэтгэл нэг хүсэл -          Чамд амжилт хүсье -          Киви 5 жил Монголын 21 аймаг, хилийн чанадад 40 хотуудад урлаг соёлын ажлыг түгээн дэлгэрүүлэх ажлыг хийсэн.  
  1. 8.      Нийслэлийн шилдэг УЛС ТӨР НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН эмэгтэй – Цэдэнбалын ЦОГЗОЛМАА
Нийслэлийн засаг даргын орлогч дарга, Монгол ардын намын нарийн бичгийн дарга, бага хурлын гишүүн, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч гишүүн, нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч. Тэрээр НИТХ-д Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдээс тус тус сүүлийн 10 жил намын гишүүд, иргэдийнхээ итгэлийг даан, сонгогдон ажиллаж байгаа бөгөөд Нийслэлийн эмэгтэйчүүдээс хамгийн өндөр улс төрийн албан тушаалыг нэр төртэйгээр эрхэлж буй шилдэг эмэгтэй юм.
  1. Нийслэлийн шилдэг ХӨДӨЛМӨРИЙН ЭЛЧ эмэгтэй – Хунгаагийн  ОЮУНЧИМЭГ
1994 оноос Герман, Унгар улсаас хүнсний бүтээгдэхүүний импорт эрхэлж, БГД-ийн 8-р хорооны  нутаг дэвсгэрт 2100 м квт талбай бүхий Баянгол худалдааны төвийг барьж 280 хүнийг ажлын байртай болгож 2011 онд тус нутаг дэвсгэрт 6000 мквт худалдааны төвийг барьж 22 хүнийг шинэ ажлын байртай болгосон байна. Түүнчлэн БГД-ийн татварын албанаас 2008, 2009, 2010 онд шилдэг татвар төлөгч байгууллагаар  шалгарсан. Ирэх ондоо Нийслэл УЛААНБААТАР хотын өрх бүрийг минь Эцгийн эзлэх тэнгэр             Эхийн энэрэх тэнгэр             Ханийн хайрлах тэнгэр             Үрийн үржих тэнгэр             Эдийн дэлгэрэх тэнгэр ивээх болтугай

Нийслэлийн Нийгмийн Арчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны дарга, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч  Б.САРАНЧИМЭГ

Shuud.mn
Сонин хачин
chi uuruu eosoti evi evi hun bnadaa gaigui bga negnee btgii muulj bai bi Saranchimegtei USA-d tsug bsn eosoti hudulmurch undur bolopvsroltoi mundag emegtei nuhur n bs tuluv tuvshin hund tusch zaluu bdg. Iim teneguudin ugend btgii itgej bai urgelj l negnee muulsan uuruu jinhene gajig shaar bnada chi
2011-12-14
ene dotorch yostoi shildeg emegtei ch alga daa. harin byalduuch narch baih shivdee
2011-12-14
ee tenegee ene saranchimeg gej emegtei odoo ta naryg udirdaj baigaa yum uu. ee chaavaas amerikt 10 jil shal ugaaj baigaad yavsan. nuhur ny setgetsiin gajigtai balai yum bas bii. batsuhiin saranchimeg ta naryn darga yum bol tanai baiguullaga sunutugei. ichig ichig. eye eye buuvuu
2011-12-14
zurgaa zuv tailbar uguuchee.buruu bna
2011-12-14
harin tiim ter Tsogzolmaa mon ch ih toriin mongoor togoson tegeed shide yu yu gene ve
2011-12-14
Ýíý ÌÀÍÀÍ ãýäýã æîðëîí àðãàã¿é ë æîðëîí þì àà.Òà íàð íèéñëýëèéí ãýæ õàâòãàéðóóëæ áàéõààð ÌÀÍÀÍ ãýäýã æîðëîíãèéí øèëäýã ýìýãòýé ãýæ íýðëýâýë îíîõ þì áàéíà.Ýíý ýìýãòýé÷¿¿äèéã èéì ýâã¿é áàéäàëä îðóóëàõ ÿìàð õýðýã áàéíà.
2011-12-13
ene oyunhorold ovoo mungu ugsun huuhnuudiin shagnaldaa kkkk
2011-12-13
ХА ХА ХА ХУ ЭМЭГТЭЙЧҮҮД ЯАХЛААРАА НИЙСЭЛИЙН ШИЛДЭГ ЭМЭГТЭЙЧҮҮД БОЛДГИЙН, МАН ГАРУУДАА ГЭЖ KKK
2011-12-13
harin tiim ter Tsogzolmaa mon ch ih toriin mongoor togoson tegeed shide yu yu gene ve