“Хулангийн үдэш” гурав дахь жилдээ
2014-06-12

Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хулан энэ сарын 20-нд “Хулангийн үдэш-2014” цэнгүүнээ гуравдахь удаагаа хийх гэж байна.

ыйб

Түүний өмнөх цэнгүүнүүд дуу, шүлэг ээлжилсэн хөтөлбөртэй, тоглолт хэлбэрээр явагдсан аж. Тэрбээр энэ удаа уг хэв маягаа эвдэж, үзэгчидтэйгээ амьд харилцаа үүсгэсэн, халуун дулаан яриа өрнүүлэн нэгэн үдшийг өнгөрүүлэхээр зэхжээ. “Хулангийн үдэш”-ийг зорих үзэгчид түүнээс асуух асуулт, авсан хариултаа тэмдэглэх цаасаа бэлдэж очих хэрэгтэй байх.

хэ

Уулзалтын үеэр яруу найрагч өөрийн шүлэг, яруу найргаасаа толилуулах юм байна. Ийнхүү Хулан хатагтай шүлэг, дуунд нь дуртай олонтой Улсын драмын эрдмийн театрт нэгэн үдшийн өнгөрүүлэх нь.

бө

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин