Зөвшөөрөлгүй байгууламжийг албадан буулгаж эхэллээ
2014-06-12

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан барилга байгууламжийг албадан буулгаж эхэлжээ. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулж, нийтийн эдэлбэр газарт эрх бүхий албан байгууллага, албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр барьсан барилга байгууламж, граж, ТҮЦ, чингэлэг, гэр хашааг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна. Ингэхдээ гарсан зардлыг тухайн иргэн, аж ахуйн нэгжээс гаргуулах аж.

ө

Одоогоор Сонсголонгийн 14 дүгээр гудамжны нийтийн эзэмшлийн гудамж талбайг нарийсган, зөвшөөрөлгүй хашаагаа сунгасан иргэдийн хашааг албадан буулгаж, газрыг чөлөөлөөд байгаа аж. Мөн өмчлөх, эзэмших газраа зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлж сунгасан хашаа, обьектийн эздэд буулгах тухай хугацаатай шаардах хуудас өгсөн байна. Заасан хугацаанд шаардлага биелүүлээгүй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хашаа, обьектыг  албадан буулгахаар болжээ.

ө

В.Бат

Shuud.mn
Сонин хачин