Таксины жолооч нар ажил хаяв
2014-06-12

Европын олон хотын такси, галт тэрэг зэрэг нийтийн тээврийнхэн ажил хаясан тухай “ВВС” агентлаг мэдээллээ.

Парис, Лондон, Милан, Берлин зэрэг Европын том хотуудын таксины жолооч нар  ажил хаян, автозамуудыг хаан эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Тэд ухаалаг гар утасны “Uber” төхөөрөмжийн үнэ нэмэгдсэнийг эсэргүүцэн ажил хаялт зохион байгуулсан аж.

Францад ажил хаялтаас болж, галт тэрэгний үйлчилгээ бүрэн зогссон бол Парис хотод ганц ч такси үйлчилгээ үзүүлэхгүй байгаа аж.

Испанийн нийслэл Мадрид хотын 10 мянга гаруй жолооч 24 цагийн хугацаатай ажил хаялт зарласан байна. Лондон хотын таксины жолооч нар  “Trafalgar” талбайд жагсан, эсэргүүцлээ илэрхийлж, татварын мөнгийг багасгахыг шаарджээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин