Хятадын төрийн далбааг шатаав
2014-06-12

Хятадын Гадаад хэргийн сайд Ян Жэчи Вьетнамын Засгийн газарт анхааруулга өгснөөс үүдэж нийслэл Ханой хотод хэдэн мянган иргэн нэгэн зэрэг Хятадын төрийн далбааг шатааж эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

Тэд гартаа “Хятад хүнийхээ тоогоор Вьетнамыг дээрэлхэх хэрэггүй” гэх лоозон барьж, тус улсын Элчин сайдын яамыг эзлэхийг оролджээ.

Ян Жэчи Өмнөд Хятадын тэнгист өрөмдлөг хийж буй нефть олборлогч руу Вьетнамын талаас 1400 гаруй удаа дайрсан гэж буруутгаж, Хятадын газар нутагт дахин халдсан тохиолдолд дараагийн арга хэмжээ авахаа сануулсан юм.

Хятадын талаас жагсаалын үеэр төрийн далбааг нь шатаасанд дургүйцлээ илэрхийлж, уучлалт гуйхыг шаардсан тухай  “Синьхуа” агентлаг мэдээлэв.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин