Байгалийн чулуун зам ашиглалтад орлоо
2014-06-12

Нийслэлд энэ онд есөн байршилд байгалийн чулуугаар авто зам барихаар төлөвлөжээ. Үүнээс  Гандангийн баруун хаалганаас баруун тийш явах зам, Эрхүүгийн гудамжийг Денверийн гудамжтай холбох зам буюу 11-р хорооллын урдуур АНУ-ын ЭСЯ-ны зүүн талын зам хүртэлх авто замуудыг барьж нээгээд байна.

бө

Анкарагийн гудамжийг Лааганы гудамжтай холбох зам буюу Бишрэлт зочид буудлын урдуур тавьсан 270 метр урт хоёр урсгалтай чулуун замыг өнөөдөр нээлээ. Тус замыг нээж ашиглалтад оруулснаар Бишрэлт зочид буудал, Зоос гоёлын уулзвар болон тухайн хэсгийн хороолол дунд үүсдэг замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэж байна гэж албаныхан хэллээ.

бө

Байгалийн чулуун хучилттай авто зам нь чанарын хувьд эдэлгээ удаантай, хороолол доторх замын хөдөлгөөнийг эрчимжүүлэх, борооны усыг шингээж нэвчүүлэх, шугам сүлжээний шинэчлэлийг зам эвдэхгүйгээр хийх ач холбогдолтой. Мөн хүйтэн сэрүүн улиралд ч барих боломжтой байдаг аж.

бах

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин