“Сая долларын бүсгүй” жирэмсэн болжээ
2014-06-13

Холливуудын нэрт жүжигчин, Оскарын шагналт Хилари Суонк жирэмсэн болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн Францын бизнесмэн Лаурант Филлари гэгчтэй үерхэж эхэлсэн юм. Хосууд өчигдөр Парис хотоор зугаалж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ. Жүжигчин бүсгүй хажуугаар нь хүн зөрөх үед гэдсээ холдуулж, их удаан тогтуун алхаж байсан гэнэ.

Парисын хэвлэлүүд “Хилари Суонк жирэмсэн болсон нь тодорхой. Нэлээдгүй жин нэмсэнээс гадна хотоор зугаалж байхдаа сул даашинз өмсөж, гэдсээ нуухыг оролдож байсан” гэж бичиж эхэлжээ.

Хилари Суонк 1999 онд “Хөвгүүд битгий уйл”, 2004 онд “Сая долларын бүсгүй” уран сайхны киногоороо Оскарын шилдэг эмэгтэй дүрийг шагнал хүртсэн билээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин