С.Эрдэнэ: Ахмадууд хүчирхийлэлд хамгийн их өртдөг
2014-06-13

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Гишүүд гэр бүл доторх хүчирхийлэл, эцэг эх нь үр хүүхдэдээ хэрцгий хандаж, нөхөр нь эхнэрээ дарамталж байгаа зэрэгт хэр судалгаа хийж, хуулийн зохицуулалт оруулсан талаар төсөл боловсруулагчдаас асууж байлаа. Хуульзүйн сайд Х.Тэмүүжин:

7

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой механизмыг зохицуулах ёстой. Эдийн засаг хүндрэлтэй байгаа ч орон тоо нэмэхгүйгээр албажуулан гэр бүлийн хүчирхийлэлийн эсрэг ажиллах ёстой. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд байгаа орон зайг тодорхойлох хэрэгтэй. Хүүхдээрээ дамжуулж хүчирхийлэлд өртөж байна. Манай амьдралын хэв маяг өөрчлөгдлөө. Хүүхэдтэй боловч салсан. Тиймээс хүүхдээрээ дамжаад ямар нэг байдлаар холбоотой байдаг. Тиймээс хамтран амьдарч байсан эмэгтэйгээ дарамталдаг. Тухайн эмэгтэй төдийгүй хүүхэд, эмэгтэйн аав ээж өртөж байна. Тиймээс гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилготой хууль юм гэлээ. УИХ-ын гишүүн, ХАНХ-ын сайд  С.Эрдэнэ “Энэ хууль цаг үеэ олсон асуудал байна. Нийгмийн харьцаа, явцуу хүрээнд энэ хуулийг хийж болохгүй. Өргөн хүрээнд зөв тодорхойлох хэрэгтэй. Манайд огт байгаагүй нийгмийн харьцаа бий болсон. Хүүхдийн эрхийн харьцаа онцгой чухал асуудал байгаа. Хүүхдийн харьяалал, үндсэн эрх дээр нь анхаарах эрхтэй. Солонгост байгаа манай эмэгтэйчүүд тэнд байгаа Нийгмийн хамгааллын ажилтнуудад ихээр ханддаг. Солонгос хүнтэй суусан байна. Тэд манай эмэгтэйчүүдийг дарамталж, эд хөрөнгийн асуудал дээр ч маргаан дэгдэж байна. Гэр бүлийн хүчирхийлэлд ахмадууд их өртөж, нуугдмал байна. Тэтгэврийг нь булааж авдаг. Сэтгэлзүйн дарамтад өртдөг. Ахмадууд маань гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаагаа хэлдэггүй. Нуугдмал далд хэлбэрт байдаг. Үүнд ямар зохицуулалт хийсэн бэ гэлээ.

6

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин