Эцэг, эхчүүдийг “уураа барих” сургалтад хамруулна
2014-06-13

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхийг дэмжлээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2004 онд батлагдаж, гэр бүлийн хүчирхийллийг хүний эрхийн зөрчилд тооцож, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөрийг 2007 онд батлан хэрэгжүүлжээ.  Дээрх арга хэмжээг хэрэгжүүлж байгаа боловч гэр бүлийн хүчирхийлэл буурахгүй, харин ч хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд илүү өртөх зэргээр ноцтой хэлбэрт шилжих болсон байна. Үүний гол шалтгааныг хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн зохицуулалт оновчтой бус, ялангуяа байгууллагуудын эрх хэмжээ, оролцоог хэт ерөнхий, салангид байдлаар тусгасан, хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлыг орхигдуулсантай холбоотой гэж үзсэн байна. Иймд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг хохирогчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах, хүчирхийлэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлах зарчимд нийцүүлэн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

6

Одоо үйл ажиллагаа явуулж байгаа хохирогчдыг түр хамгаалах байранд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийг 7-30 хоног байрлуулдаг байна. Хуулийн төсөлд түр хамгаалах байранд хохирогчийг байрлуулах хугацааг заагаагүй.

5

Хүүхдээ зун цагт хөдөө явуулж, мал хариулуулан, хөдөөд, малд дуртай болгож байгааг хүүхдийн хөдөлмөр гэж ойлгож болохгүй. Энэ бол монгол ахуй хэмээн Х.Тэмүүжин сайд хэлсэн. Харин хүүхдээ сургуулиас нь гаргаад мал хариулуулан, мөнгө олж, эрхийг нь зөрчиж байгаа үйлдлийг өөрөөр ойлгох учиртай гэж тэрбээр тодруулсан юм. Хүүхэддээ гар хүрсэн, уураа барьж чаддаггүй эцэг, эхийг юун түрүүн шийтгэхээс өмнө уураа барих сургалтад хамруулах талаар ч хуулийн төсөлд тусгасан байна.

6

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин