Шадивлан орчмын 200 айл өрхийг цахилгаанаар хангана
2014-06-13

УБЦТС ТӨХК нь эрчим хүчний алдагдлыг багасгах зорилгоор Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар согоот, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Ар хустай, Шадивлан орчмын гэрэлгүй 200 орчим айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангаж, 782 айл өрхийн хүчдэлийн түвшинг сайжруулах ажлыг өөрсдийн нөөц бололцоо, орчин үеийн шинэ техник, технологи ашиглан хийж байна.

ө

Өнгөрсөн сарын 22-ны өдрөөс эхэлсэн хөрөнгө оруулалт, шинэчлэлийн ажлаар хуучин байсан агаарын зургаан дэд станцад их засвар хийж, 0,4 кВ-ын 452 ширхэг модон тулгуурыг буулгаж, эрчим хүчний алдагдал багатай, байгальд ээлтэй технологи болох төмөр бетон тулгуурууд шинээр суурилуулж, цахилгаан дамжуулах агаарын шугамын 11,6 км АС утсыг бүрээстэй СИП утсаар сольж татаад байна. Мөн 1044 айл өрхийг өдөр шөнийн тарифт бүрэн электрон тоолуураар үнэ төлбөргүй хангаж, 6 ширхэгээр багцлан 197 тоолуурын нэгдсэн хайрцагт суурилуулжээ. Харин энэ сарын 14-ний өдөр энэ айл өрхүүдийг тарифт электрон тоолууртай, шинэ шугамд холбох ажлыг гүйцэтгэснээр хөрөнгө оруулалт, шинэчлэлийн ажил дуусах юм байна.

ө

В.Бат

Shuud.mn
Сонин хачин