“Усны тоолуурын тухай” ярилцлаа
2011-12-14

Засгийн газрын тохируулагч агентлаг Стандартчилал, хэмжил зүйн газар нь үйл ажиллагааныхаа чиглэлээр зохион байгуулан явуулж буй “Миний бүтээлч ажил манай байгууллагын амжилтын үндэс “ сэдэвт аяны хүрээг хөдөө орон нутаг руу чиглүүллээ. Уг аян Хөвсгөл аймгийн Гурван-Эрдэнэ сургуулийн И.Буянтогтох багштай 5а ангийн сурагчид, Хөвсгөл эрчим хүч компанийн тоолуурын лаборторын ажилтан албан хаагчдад “Цэвэр усны зөв хэрэглээ”, “Усны тоолуурын тухай”, “Цахилгаан эрчим хүчний хэрэглээ” сэдвүүдээр хүүхэлдэйн кино, сургалтуудыг СХЗГ-ын ХЗХ-ийн ахлах мэргэжилтэн Д.Шаравдорж, мэргэжилтэн Ц.Энхбаатар, Б.Ариунаа, Хөвсгөл аймгийн хэмжил зүйн хэлтсийн дарга Д.Батсайхан, Хөвсгөл “УСНААК”-ийн ус ашиглалтын инжинер У.Ариунаа нар хамтран зохион байгуулсан байна.
Shuud.mn
Сонин хачин