ЭЕШ эхэлж байна
2014-06-16

Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр эхэлж байна. Орон даяар 10.00 цагт Орос хэлний шалгалт эхэлж, 11.20 цагт дуусна. Үргэлжлүүлэн 13:00-14:40 цагт хими, 16:00-17:20 цагт англи хэлний хичээлийн шалгалт явагдана.

Шалгуулагчид 100 минутын хугацаанд ЭЕШ-ын тестийг ажиллаж дуусгах ёстой юм байна. Шалгалтын байранд нэг цагийн өмнө очих хэрэгтэй ба иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, бүртгэлийн хуудас, суудлын хуваарийг авч очих хэрэгтэй юм.

Харин маргааш сурагчид монголын түүх, математик, биологи, монгол хэлний хичээлийн шалгалтуудаа өгнө. Шалгуулагчид өнгөрөгч бямба гаригт монгол хэл, бичгийн шалгалт өгсөн. Уг шалгалтыг өгсөн сурагч элсэлтийн ерөнхий шалгалтад орох эрхтэй болсон билээ. Дашрамд дурдахад монгол хэл, бичгийн шалгалтын оноо ЭЕШ-нд нөлөөлөхгүй юм.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин