Усны үнийг ирэх сарын 15-наас нэмнэ
2014-06-16

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг Зохицуулах зөвлөл хуралдаж,  Улаанбаатар хот, Налайх, Багануур, Төв аймгийн Орон сууц, үйлдвэр, аж ахуйн нэгжийн усны үйлчилгээний үнийг өөрчлөх шийдвэр гаргажээ.  Ирэх долоодугаар сарын 15-ны өдрөөс уг шийдвэрийн дагуу усны үнэ нэмэгдэх юм байна.

6

Хэрэглэгчдийг усаар тасралтгүй хангаж, 24 цаг бэлэн байлгахад шаардагдах зардлыг нөхөх, үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор усны суурь хураамжийг нэвтрүүлэхээр болжээ. Тодруулбал, Улаанбаатар хотын орон сууцны нэг өрх сардаа 2500 төгрөг төлөхөөр тогтоосон байна. Энэ нь нэг хоногт 83 төгрөг аж. Харин Багануур, Налайх, Төв аймагт нэг өрх сардаа 1800 төгрөг буюу хоногт 60 төгрөг төлөхөөр болж буй аж.

Мөн Улаанбаатар хотод цэвэр усны төлбөр нэг литр ус 32 мөнгө байсан бол 48, бохир усны төлбөр 24 мөнгө байхаар тогтжээ.

6

Харин үйлдвэр аж ахуйн нэгжийн цэвэр усны үнэ Улаанбаатар хотод 91 мөнгөөс 1.2 төгрөг, бохир усны тариф 60 мөнгөнөөс 1.5 төгрөг, Налайх дүүрэгт цэвэр усны үнэ 1.67 мөнгөнөөс 1.8 төгрөг, бохир ус 1.2-оос 1.3 төгрөгөөр нэмэгдсэн байна. Мөн Багануур дүүргийн цэвэр, бохир усны тариф  1.15 мөнгөнөөс 1.2 төгрөг,  Төв аймгийнх 1.83 мөнгөнөөс 2.28 төгрөг болж өсчээ.

6

Усны үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын үйл ажиллагааны өртөг, зардлыг хянаж, үйлчилгээний чанарт хатуу хяналт тавьж ажиллах юм байна.

6

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин