Түүхэн барилгаа олжээ
2011-12-14

Монгол улсад Гаалийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ой угтсан ажлын хүрээнд  тус гаалийн газар түүхийн ном хэвлүүлэх, музей байгуулах зэрэг олон ажлыг үе шаттай хийж байгаагийн дээр  нутаг орныхоо түүхийг судлах  ажлуудыг давхар хийж байна. Ном хэвлэлд гарсан эх баримт, түүхийн эх сурвалжуудыг судлах явцад  Алтанбулаг суманд 1920 онд  Монголын гаалийн алба ажиллаж байсан хуучны дүнзэн байшинг фото эх сурвалжийг үндэслэн олж тогтоожээ. 1920 оны орчим авахуулсан хуучны зураг дээр хуучин Монгол бичгээр “Монгол орны гаалийн хороо” гэж бичигдсэн нь тод томруун харагдах бөгөөд  барилгын эх загварт  өөрчлөгдсөн зүйл бараг байгаагүй байна. 2011 оны 12-р сарын 07-ны өдөр  фото эх сурвалжийг үндэслэн уг байшинг газар орон дээр нь очиж эрж хайж тогтооход  СэГГ-ын дарга У.Сосоржав, ГУБ Б.Буянтогтох, Д.Сайнбуян нар ажилласан бөгөөд мөн байшинд 1930-аад оны орчим Сэлэнгэ аймгийн прокурорын газар ажиллаж байсан нь сонирхолтой байлаа. Эдүгээ тус байшин нь Алтанбулаг сумын түүхийн дурсгалт барилга гэсэн статустай хадгалагддаг ажээ. Тийм хэдий ч тус байшин нь  хувийн эзэмшилд очсон бөгөөд одоо уг байшинд БНМАУ-ын баатар Лодонгийн Дандарын төрсөн хүү Дандарын Ганбаатар гэр бүлийнхээ хамт амьдарч байдаг юм байна.
Shuud.mn
Сонин хачин
togos:
huuchin chigeer ni bailgadag gej yu bsiin Teneg bish l bol buh l zohion baiguulaltiig ni uurchilj l taaraa, gehdee ene ail tuuhiin dursgalt baishin ene heveer ni hadgalj irseniig harahgui bna uu. Haraagaa shalgj, uhaanaa uralduulj bhaar TUUH unshij mun bishiig ni togtootsgoo.
2012-09-21
Bish bn shde hahahah manaihan hudlaa shaan biz.
2012-04-01
I thought finidng this would be so arduous but it's a breeze!
2011-12-30
bish bna. haalganii baruun tald 3 n conhtoi bsan. getel shine baishin n 2 conhtoi buguud neg conhiig buglusun geh ol mur alga.
2011-12-14
malaa. zasdag um bgaa biz dee
2011-12-14
tustei baina,yg jinhene baishin n bish bn ,tsonh suuri deever hiisen materialiig n har ldaa
2011-12-14