Залилангийн хэргийн сэжигтэн эмээ баригджээ
2014-06-16

Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтсийн Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн албан хаагчид, залилангийн хэрэгт сэжиглэгдэн 12 жилийн турш эрэн сурвалжлагдаж байсан эмээг баривчилсан байна.

Уг эмээ нь 12 жилийн өмнө бусдын эд хөрөнгийг залилаж, хохирол учруулсан хэрэгт сэжиглэгдэн Улсын мөрдөн байцаах газарт шалгагдаж байсан. Гэвч сэжигтэн оргосноор эрүүгийн хэргийг түдгэлзүүлээд байсан тухай эх сурвалж мэдээлсэн. Харин одоо хэргийг сэргээж, Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтэст шалгахаар болсон байна.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин