Сурагчид маргаантай арал дээр цэргийн сургуулилт хийнэ
2014-06-17

Хойд Солонгосын нийслэл Пхеньянд байрлах Ким Ир Сэний нэрэмжит цэргийн сургуулийн 15-22 насны 200 гаруй сурагч эх орноо тойрон аялахаар замдаа гарсан тухай “Yonhapnews.co.kr” мэдээллээ. Сурагчид 10 хоногийн хугацаатай аяллынхаа хүрээнд Өмнөдтэй маргаантай байдаг Такешима буюу Докдо бүлэг арал дээр цэргийн сургуулилт хийх гэнэ.

5

Тус улсын төрийн мэдлийн “KCNA” агентлагийн мэдээлсэнээр “Хүүхдүүдийн ухамсарыг дээшлүүлэх, эх орноо хайрлах сэтгэлийг нь нэмэгдүүлэх зорилготойгоор ирээдүйн армийн бие бүрэлдэхүүнийг аялалд гаргав. Тэд Өмнөдийн санаархаж буй Такешима арал дээр гурван хоногийн хугацаатай цэргийн сургуулилт хийх болно” гэжээ.

6

Удирдагч Ким Чен аялалдаа гарсан сурагчдад амжилт хүсч, эр зоригтой байхыг сануулсан байна. Тэрбээр “Бид цэргийн хүчээрээ олон улсад нэгт жагсах хэрэгтэй. Та бүхний эр зориг Хойд Солонгосын зүрх билээ” гэж хэлжээ.

6

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин