Н.Батбаярыг огцруулахыг дэмжсэнгүй
2014-06-17

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар ЭЗХ-ийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг хэлэлцлээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт ЭЗХ-ийн сайд Н.Батбаярыг огцруулах үндэслэлийг танилцуулсан юм. УИХ дахь МАН-ын бүлгийн 26 гишүүн  ЭЗХ-ийн сайдыг огцруулах шаардлагыг өргөн барьсан. Байнгын хорооны гишүүдээс уг асуудалтай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байсангүй. Ингээд ЭЗХ-ийн сайд Н.Батбаярыг огцруулах нь зүйтэй гэсэн санал хураалт явуулахад байнгын хорооны 14 гишүүний нэг нь дэмжиж, бусад нь эсрэг санал өгөв. Эдийн  засгийн байнгын хороо  нийт 18 гишүүний бүрэлдэхүүнтэйгээс УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн С.Бямбацогт, А.Тлейхан, Ц.Нямдорж, Л.Энх-Амгалан нар  л харъяалагддаг юм байна.  Харин өнөөдрийн хуралдаанд А.Тлейхан, Л.Энх-Амгалан нар оролцоогүй бол ЭЗХ-ийн сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхэд Ц.Нямдорж гишүүн хуралдааныг  орхин гарч явсан юм. Тиймээс  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт  ЭЗХ-ийн сайдыг огцруулахыг дэмжиж, бусад бүлгийн гишүүд эсрэг санал өглөө.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин