“Хүчит шонхор” ХХК торгууль төлөхгүй
2014-06-18

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “Хүчит шонхор” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Г.Энхманлайд холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцлээ.

6

Шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд шүүх бүрэлдэхүүний олонхийн саналаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг хэвээр үлдээсэн байна.

6

ШӨХТГ-ын улсын байцаагчийн 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 0000109 дугаар шийтгэврээр “Хүчит шонхор” ХХК-д “...улсын байцаагчийн албан шаардлага биелүүлээгүй” гэх үндэслэлээр хуулийн дагуу 110.646.850 төгрөгийн торгууль ногдуулсан аж. Гэтэл “Хүчит шонхор” ХХК уг шийдвэрийг хууль бус гэж шүүхэд хандсан ба илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

6

Уг хэргийг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд хэлэлцээд ШӨХТГ-ын улсын байцаагчийн 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 0000109 дүгээр шийтгэврийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2014 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хариуцагчийн давж заалдах гомдлоор хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байсан юм.

6

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
"Хүчит шонхор" захын лангуу түрээслэгчдийн ихэнхи нь үйлчилгээний соёлгүй, авбал ав, байвал бай гэсэн ихэмсэг төрх гаргаад байж байдаг. Ёстой дургүй хүрмээр.
2020-10-13