МУИС-ийн оюутнууд 9.3 сая төгрөгийн үнэтэй аппарат бэлэглэв
2014-06-18

МУИС-ийн Хууль зүйн сургуулийг "Эрх зүйч", "Олон улсын эрх зүйч" мэргэжлээр төгсөж байгаа нийт 120 орчим оюутан хонхны баярын үйл ажиллагаанд зарцуулагддаг үргүй зардлыг хэмнэн мөнгө хуримтуулжээ. Тэд бусад хуулийн фирмүүдээс дэмжлэг авч тодорхой хэмжээний хөрөнгө цуглуулж чадсаны үр дүнд Хавдар судлалын үндэсний төвийн Туяа эмчилгээний тасагт 9.3 сая төгрөгийн өртөгтэй өвчтөнд яаралтай тусламж үзүүлэхэд хэрэглэгддэг "зүрхний дефибириллятор" аппарат бэлэглэв. Мөн хүүхдэд зориулсан номын сан байгуулахад зориулж ном хандивлажээ.

ө

ХСҮТ-ийн Туяа эмчилгээний тасагт өнөөдрийн байдлаар гурван сараас 15 нас хүртэл 60 гаруй хүүхэд хяналтад байж, эмчилгээ хийлгэж буй юм байна. Энэ аппаратаар улсын хэмжээний 90 гаруй хүүхдэд эмчилгээ, оношлогоо хийх боломжтой аж.

ө

В.Бат 

 
Shuud.mn
Сонин хачин