Замын хөдөлгөөнд оролцуулахгүй
2014-06-18

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигчийг шалгах хяналтын үзлэг шалгалт энэ сарын 24-нд дуусгавар болно. Харин энэ хугацаанд татвараа төлөөгүй тохиолдолд 5000-25 000 төгрөгөөр торгож, замын хөдөлгөөнд оролцуулахгүй юм байна.

ө

Татвар хураалтын нэгдсэн цэг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Дүнжингарав худалдааны төвд байрлаж байгаа аж.

В.Бат

Shuud.mn
Сонин хачин