Олонхийн хүч
2014-06-19

УИХ-ын чуулганы энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ. МАН-ын бүлгийн 26 гишүүн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах саналыг өргөн барьснаас багагүй хугацааны дараа асуудлыг хэлэлцсэн ч дэмжигдээгүй. Хуулийн дагуу түүний асуудлыг эхлээд  Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд байнгын хорооны 14 гишүүн Н.Батбаярыг огцруулахгүй гэсэн саналыг өгсөн. Харин ганцхан хүн эсрэг санал өгсөн нь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт байсан юм. Уг нь Эдийн засгийн байнгын хороонд МАН-аас УИХ-ын гишүүн С.Бямбацогт, А.Тлейхан, Ц.Нямдорж, Л.Энх-Амгалан нар харъяалагддаг. Гэвч тухайн өдөр ганцхан С.Бямбацогт санал хураалтад оролцсоноор МАН-ын огцруулах санал олонхид нам даруулсан. Ингэснээр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр суудалдаа үлдэх нь тодорхой болсон.

ө

Харин өнөөдрийн нэгдсэн чуулганы хуралдаанд Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар танилцуулах юм. Уг асуудал чуулганд танилцуулга төдийхнөөр өнгөрч, байнгын хорооны хуралдааны олонхийн шийдвэр энд мөн давтагдах биз ээ.

ө

В.Бат

Shuud.mn
Сонин хачин