Ирина Шейк: Би Роналдогийн хүүхдийг төрүүлмээр байна
2014-06-19

Оросын супер модель Ирина Шейк хэдхэн хоногийн өмнө “www.justjared.com” сайтад сүүлд тоглосон “Hercules” кино болон Португалийн шигшээ багийн довтлогч найз залуу Криштиано Роналдогийн талаар ярьжээ.

6

-Дэлхий хөлбөмбөгөөр амьсгалж байх шиг. Хаа сайгүй л орилж, хашгирсан фанатууд. Харахад таатай байна шүү?

-Тиймээ. Би Бразилд болж буй ДАШТ-ийг их сонирхож байгаа. Бүсгүйчүүд бид чинь хөлбөмбөг, спорт гээд л ер нь хөдөлгөөнтэй юманд дургүй шүү дээ. Тэгэхдээ энэ удаагийн дэлхийн аваргад найз залуу минь тоглож байгаа учир тоохгүй байхын аргагүй байна.

6

-Португалийн шигшээ багт таны найз залуу Криштиано Роналдо тоглож буй. Эхний гараа таруухан эхэлж Германы шигшээ багт 4:0 харьцаатай ялагдсан. Дэлхий нийтээрээ Роналдог Германы хаалганд хэдэнтэй гоол оруулна хэмээн таамаглаж, бооцоо тавьж байсан?

-Мэдээж хэрэг Португалийн шигшээ баг ялалт байгуулаагүйд сэтгэл дундуур л байна. Тэгэхдээ спортод үргэлж ноймер 1 байна гэдэг нь эргэлзээтэй. Яагаад гэвэл хөлбөмбөг хөдөлгөөнтэй спортоос гадна бөмбөг бөөрөнхий. Роналдог олон улс шүүмжлэх гоочлох нь таалагдахгүй байна. Роналдо талбай дээр ганцаараа тоглоод ялагдал хүлээсэн бол шүүмжилж болно. Харин ганцхан хүний нуруун дээр асар хүнд ачаа үүрүүлэх нь шударга бус явдал. Португал-Германы тоглолт дууссаны дараа түүнтэй утсаар ярихад дарамт болон уур хилэн мэдрэгдсэн. Би тийм үед олон юм ярилгүй шууд утсаа салгадаг. Эмэгтэй хүн ялагдлыг тийм ч сүртэйгээр боддоггүй. Эрчүүдийн хувьд эсрэгээрээ бололтой.

5

-Ялагдал хүлээсэндээ танаас ичсэн байж болно шүү дээ?

-Би ганцаараа үзээгүй шүү дээ, тиймээс ичих шаардлага байхгүй. Спорт бол сугалаа шиг тааварлашгүй.

5

-Та хамгийн сүүлд Холливуудын нэрт жүжигчин Двайн Жонсонтой хамтарч “Hercules” кинонд тоглосон. Уг уран бүтээл энэ сарын 16-нд дэлхийн нээлтээ хийсэн. Эртний Ромын үеийн үйл явдал тусгагдсан харагдсан?

-Тиймээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлэн киноны зураг авалт эхэлсэн. Анх удаагаа бүрэн хэмжээний кинонд тоглосон учир их айж түгшиж бас балмагдсан. Кино зохиолын хувьд 2009 онд дэлгэцнээ гарч байсан “300” кинотой төстэй. Нэг зүйлийг хэлэхэд, жүжигчин Двайн Жонсонтой хамтарч кинонд тоглосондоо баяртай байна. Тэр бол миний баатар.

6

-Халуухан гэх үгийг нэрнийхээ өмнө авч явдаг Ирина Шейк эл бүтээл дээр халамжтай хань, ээжийн дүрд хувирсан харагдсан?

-Тиймээ. Өөрөөсөө тэс өөр дүр гаргана гэдэгт хүнд. Бас нэгээхэн үзэгдэл дээр бүрэн нүцгэлэх нь дарамттай санагдсан. Роналдо маш их уурласан ч найруулагч тэг ингэ гэж хэлсэн учир яаж ч чадаагүй.  Би өөрийгөө бодсон бол аль хэдийн киног орхисон байх байсан ч надад итгээд кинондоо урьсан кино багийнхныг гомдоохоос айсан.

6

-Тэгэхээр “Hercules” киноны нүцэглэдэг хэсэгт Роналдо уурласан хэрэг үү?

-Тиймээ. Тэр их хартай. /Инээв/

6

-Дэлхийн аваргын өмнө Криштиано Роналдо танд гэрлэх санал тавьсан гэсэн үнэн үү?

-Үгүй дээ. Тэгэхдээ би хуримын бөгж авахыг хүсч байна. Нэг л өдөр гайхалтай зүйл тохиолдоно гэдэгт итгэлтэй байна. Би Роналдогийн хүүхдийг төрүүлмээр байна. /Инээв/

6

-Та англи хэлийг хаана ингэтлээ сайн эзэмшсэн юм бэ?

-Дунд сургуульд байхдаа.

6

-Та хоёрын хайрын романс хэрхэн эхэлсэн вэ. Роналдо хүүхнүүдийн хувьд тийм ч цэвэрхэн биш. Түүний олон сенсаци олны өмнө болсон?

-Учрах ёстой хүмүүс учирдаг юм. Өөр зүйл хэлэхийг хүсэхгүй байна. Би Роналдод анхны харцаар дурласан. Түүнийгээ алдахгүйн тулд маш их хичээдэг.

6

-Оросын хэд хэдэн загвар өмсөгч “Victoria’s secret”-ийн моделиор ажилладаг. Мэдээж хэрэг “Victoria’s secret”-ийн босго их өндөр учир баргийн охин сахиусан тэнгэр болж чаддаггүй. Танд сахиусан тэнгэр болох бодол байна уу. Эсвэл одоогийнх шигээ гэрээт моделиор ажиллах бодолтой байна уу?

-Мэдээж хэрэг өөрийгөө сахиусан тэнгэр болох хэмжээний чадвартай гэж боддог. Тэгэхдээ нэг хайрцагт орчихвол миний ирээдүйд сөрөг нөлөөтэй. Хамгийн сайхан, үзэсгэлэнтэй бүсгүйчүүд ганцхан “Victoria’s secret” дотор байдаггүй шүү дээ. Сахиусан тэнгэрээр 5-6 жил ажилласан моделиуд амьдрал дээл ч сахиусан тэнгэр шиг болчихдог. Нэг хэвийн, уйтгартай. Гүнж шиг гараа даллаад. Сайхан инээмсэглээд л. Надад энэ бүхэн таалагддаггүй. Би үргэлж шинэчлэгч байхыг хүсдэг. Анх модель болохдоо том далавч өмсөөд л тайзан дээр алхахыг хүсдэг байсан. Одоо энэ бүх бодол зэрэглээ шиг алга болсон.

6

-Миний бодлоор та туранхай мэт санагдаж байна. Ер нь загвар өмсөгч бүсгүйчүүд ямар хоолны дэглэм барьдаг вэ. Нуухгүй бол?

-Загвар өмсөгч гэх мэргэжилтэй хэн ч хоолны дэглэм барьдаг. Тиймээс л бид туранхай байдаг. Би нуухгүй ээ, хоолны дэглэмээ. Өдөрт  4-5 литр ус уудаг. Өглөө нэг чанасан өндөг, 2 аяга кофе. Өдөрт тахианы махан салат. Орой лимонтой ус уудаг.

6

-Таны хоолны дэглэмд найз залуу чинь эмзэглэдэг үү?

-Тиймээ. Роналдо бол тамирчин. Тэр цаг, минут тутам уураг ууж, байнга хоол иддэг. Харин би харахаас өөрийг хийж чаддаггүй. /Инээв/ Тэгээд ч би зураг авалт болон хэд хэдэн сэтгүүлийн зураг авалттай байгаа учир хоолны дэглэм барихаас өөр аргагүй байна. Загвар зохион бүтээгч болон сэтгүүлийн редакци биеийн хэмжээг заадаг учир бид тогтмол хяналттай байдаг. Тэдний үгнээс зөрнө гэдэг ажилгүй болохын эхлэл.

6

-Дэлхийн аваргын финалд Португал-Орос хоёр үлдвэл алийг нь дэмжих вэ?

-Бодож үзээгүй юм байна. Тэгэхдээ миний биеэр Орос цус урсч байна. Харин зүрх минь Роналдогийн төлөө цохилж байна. Хоёр залуугийн голд зогсч байгаа мэт санагдчихлаа.

6

-Та сайхан залууг юугаар нь хэмждэг вэ?

-Гутал. Гутлаа сайхан арчилаад явдаг залуус надад таалагддаг. Гутлаа арчдаг хүний сэтгэл хүртэл цэвэрхэн байх.

6

-Роналдогийн гутал үргэлж цэмцгэр байдаг уу. Та найз залуугийнхаа хүүтэй хэр дотно вэ?

-Тиймээ. Үргэлж цэмцгэр. Маш дотно. Жоссеф намайг ээжээ гэж дууддаг.

6

-Ирээдүйд хэн шиг болохыг хүсдэг вэ?

-Наоми Кэмпбелл. Түүний эрч надад таалагддаг. Би 40 насан дээрээ түүн шиг хүчирхэг цайз босгохыг төлөө хичээж байгаа.

6

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин