Хулгайлагдсан охидыг мартахгүй байхыг сануулав
2014-06-19

Нигерийн хэт даврагч Боко Харам бүлэглэл өнгөрсөн сарын эхээр Борно мужид байрлах сургуулиас 200 гаруй сурагч охидыг хулгайлсан билээ. Тэгвэл АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама хулгайлагдсан охидыг суллахыг шаардаж, дэлхийн нийтийг анхаарлаа сарниулахгүй байхыг хүсчээ.

1

Тэрбээр “Охидыг буцаан өг” гэх лоозонтой зургаа Twitter-тээ дахин байршуулаад “Дэлхийн аваргын сүүдэрт хулгайлагдсан охидын асуудал дарагдсан бололтой. Хөөрхий охидууд яаж байгаа бол доо. Аймшигтай юм. Тэдний ээжүүд ямар их шаналж байгаа бол. Тэднийг сулла. Нэгдээрэй залуусаа. Бидний дуу хоолой тэдний чихэнд хүрэх ёстой” гэж бичжээ.

Тэргүүн хатагтайн жиргээний дараа хөтлөгч Эллэн, жүжигчин Камерион Диаз, Катрин Зета Жонс нар нэгдэж, хулгайлагдсан охидыг суллахыг шаардсан байна.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин