Хятадын гадаад хэргийн сайд айлчилна
2014-06-19

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван энэ сарын 24-26 ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх юм байна. Тэрбээр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар манай улсад айлчлах аж.

ө

Өмнө нь буюу энэ оны нэгдүгээр сарын 16-21-ны өдрүүдэд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд Ван И-гийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байсан юм. Тэд албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож байв.

ө

В.Бат

 
Shuud.mn
Сонин хачин