15 монгол оюутныг тэтгэлгээр Мексикт сургана
2014-06-19

Гадаад харилцааны сайд Л.Болд Мексикийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хосе Луис Берналыг 6 дугаар сарын 19-ний өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав.Сайд Л.Болд Элчин сайд Х.Л.Берналыг Итгэмжлэх жуух бичгээ барьж, үүрэгт ажилдаа орж байгаад нь баяр хүргээд Монгол, Мексикийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, чингэхдээ аялал жуулчлал, газрын тос олборлолт, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх бололцоо бүрэн буйг тэмдэглэв. Мөн олон талт хамтын ажиллагааны хүрээнд харилцан бие биенээ дэмжих зэргээр хамтран ажиллахын чухлыг дурдаж, Монгол Улсад АПЕК-т гишүүнээр элсэх саналыг Мексикийн Засгийн газар дэмжинэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

ө

Элчин сайд Х.Л.Бернал Монгол, Мексикийн харилцааны түвшинг ахиулах, боловсрол, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцааг шинэ агуулгаар баяжуулахад анхаарч ажиллахаа мэдэгдэв. Тэрбээр иргэд хоорондын харилцаа, бизнес эрхлэгчдийн шууд хэлхээ холбоог хөхиүлэн дэмжих, хамтарсан уулзалт, арга хэмжээ зохиохоор төлөвлөж байгаагаа тэмдэглэв. Талууд ирэх онд тохиох дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэх өнгөрүүлэх, энэ хүрээнд өндөр, дээд хэмжээний айлчлал хэрэгжүүлэх, соёлын арга хэмжээ хамтран зохион байгуулахаар ярилцав. Ирэх хичээлийн жилээс 15 монгол оюутныг Мексикийн Засгийн газраас тэтгэлгээр Мексикийн их, дээд сургуулиудад суралцуулахаар тохиролцов.

б

В.Бат

Shuud.mn
Сонин хачин