“Хааны эрэлд-2014” өнөөдөр эхэлнэ
2014-06-20

“Хааны эрэлд-2014” энхийг дэмжих олон улсын цэргийн хээрийн сургуулилт өнөөдөр Таван толгой дахь зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд эхэлнэ.

а

12 дахь жилдээ болж буй уг арга хэмжээг Монгол Улсын Зэвсэгт хүчин АНУ-ын зэвсэгт хүчинтэй хамтран зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд Монгол Улсын зэвсэгт хүчнээс 580 гаруй цэргийн албан хаагч, Австрали, Канад, Япон, Польш зэрэг 24 улс, нэг олон улсын байгууллагын 600 гаруй албан хаагч оролцох юм байна.

ө

Олон улсын хамтарсан хээрийн сургуулилт нь команд штабын сургууль, салааны төвшний хээрийн сургалт дадлага, барилга инженерийн ба эмнэлэг хүмүүнлэгийн гэсэн чиглэлүүдээр хамтарсан үйл ажиллагаа зохион байгуулна. Өнөөдөр болох нээлтийн үйл ажиллагаанд Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай болон албаны бусад хүмүүсээс гадна сургуульд оролцогч 24 орны 1100 гаруй цэргийн алба хаагчид оролцоно. “Хааны эрэлд-2014” ирэх долоодугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

а

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин