Гадаад үг хэрэглэхийг хориглоно
2014-06-20

ОХУ-ын Төрийн Думын соёлын хорооны депутатууд нэгэн хуулийн төсөл өргөн барихаар болжээ. Энэхүү төсөлд олон нийтийн газарт хараалын шинжтэй, гутаан доромжилсон өнгө аястай гадаад үг хэллэг хэрэглэх юм бол торгууль ногдуулахыг санал болгосон гэж “kiyvpost.com” мэдээллээ.

Төслийг санаачлагч Соёлын хорооны орлогч дарга Марина Степанова “Хуулийн төслийг ирэх долдугаар сарын 1-ний хуралдаанаар хэлэлцэхээр шийдвэрлэсэн. Орос залуучуудын үг хэллэгээс эхэлж цэвэрших хэрэгтэй. Энэхүү хууль орон даяар хэрэгжиж эхэлсэнээр эх хэлээ хамгаалахад чухал үүрэгтэй. Гадны соёлын нөлөөнд автаж буй залуу хойч үеэ хамгаалах нь бидний үүрэг” гэж хэлжээ.

1

Мөн Оросын либерал ардчилсан намын лидер Владимир Жириновский “Иргэд хэрээс хэтэрсэн олон гадаад үг хэлж байна. Энэ хууль үндэстэний хэл соёлыг хамгаалахад чухал үүрэгтэй” гэж хэлэв.

Хуулийн төсөлд зааснаар хууль зөрчсөн иргэнийг 2000-2500 рубль, албан хаагчийг 4000-5000 рубль, хуулийн этгээдийг 40-50 мянган рублиэр торгуулахаар болжээ. Хэрвээ энэ төсөл хэрэгжиж эхэлбэл Мосвкагийн их сургуулийн утга зохиол, хэлний ангийн 1, 2, 3 курсын оюутнууд хянагчаар ажиллах гэнэ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин