Бэйбир, Майли хоёрыг тохирсон хосууд гэв
2014-06-21

Дуучин Селена Гомез “Hollywoodlife.com” сайтад ярилцлага өгөх үеэрээ экс найз залуу Жастин Бэйбир болон дуучин Майли Сайрусыг нэг нэгэндээ тохирсон хосууд хэмээн ярьжээ. Селена “Би өнгөрсөн амралтын өдөр Бэйбиртэй болзсон. Харилцаагаа дахин сэргээхийг хүсч, бид болзсон. Тэгэхдээ нэг зүйлийн мэдсэн Бэйбир шиг муу хүүхэд Майли шиг муу охинтой байвал илүү өөрийнхөөрөө байна. Та бүхэн л мэддэггүй болохоос тэд гурван сарын хугацаатай үерхэж байсан. Удалгүй Бэйбир надад хайраа илчлэхэд Майли бид хоёрын харьцаа хөндийрч, асуудал үүсч эхэлсэн” гэжээ.

а

Саяхан Майли “Bangerz” аялан тоглолтынхоо үеэр Селенагийн зурагтай цаасан хүүхэлдэйг үзэгчид рүү шидэж “Хямдхан охин” гэж хэлсэн юм. Селена ярилцлагынхаа үеэр Майлигийн энэ үйлдлийг сайн ойлгохгүй буйгаа илэрхийлээд “Миний зураг Майлид яагаад хэрэг болсныг ойлгохгүй л байгаа. Одоо хүртэл гайхаж л байна” гэж хариулжээ.

ө

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин