Ослын шалтгаан тодроогүй байна
2014-06-22

Баруун-Уртаас нийслэлийн чиглэлд явж байсан 48 зорчигч бүхий том оврын автобус  Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт осолдож, зургаан хүний амь эрсэдсэн аймшигтай осол өчигдөр гарсан билээ. Ослын шалтгааныг тогтоохоор Зам тээврийн яамны дэд сайд Х.Ержан, Авто тээврийн үндэсний төв, Сүхбаатар аймгийн тээврийн авто замын газар, орон нутгийн тээвэрлэгч “Дайчин сүйх” компанийн төлөөлөл орсон ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа аж. Ажлын хэсгийнхэн ослын шалтгааныг тогтоохоор одоо Зам тээврийн яаман дээр шуурхай хуралдаж байна.

1

Осолдсон автобусанд нийтдээ 48 зорчигч явсанаас, 7 сартайгаас 18 настай нийт 14 хүүхэд зорчиж байжээ. Ослын газар дээр 5 хүн, эмнэлэг хүргэгдэх замдаа нэг хүн, нийт зургаан хүн уг ослын улмаас амь үрэгдсэн байна. Хүнд хөнгөн бэртэлтэй 43 зорчигч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэнээс хоёр хүн сэхээнд, найман хүн нуруу нугасны тасагт, есөн хүн тархи толгойны тасагт нийт хэвтэн эмчлүүлж байна.

1

Ш.Анх

Shuud.mn
Сонин хачин