Дулааны цахилгаан станцын ажил энэ сараас эхэлнэ
2014-06-23

Баянхонгор аймагт баригдах  дулааны цахилгаан станцын барилгын ажил энэ сараас эхэлнэ. Нийт 17.5 тэрбум төгрөгийн төсөвтэй дулааны станцыг Баянхонгор сумын долоодугаар баг буюу Нисэхийн зүүн талд барих аж. Уг станцын гүйцэтгэгчээр “Арго Алтай импкес” компани ажиллах юм байна. Үүнээс гадна тус аймагт баригдсан “Хонгор 1000" орон сууцны хороололд барилга барих хүсэлтэй аж ахуй нэгж, иргэдэд төлөвлөлтийн дагуу газар олгож эхэлжээ. Уг хорооллын эхний ээлж 2013 онд баригдаж, ашиглалтад орсон юм байна.

ө

В.Бат

 
Shuud.mn
Сонин хачин