Хангай зах шаардлага хангасангүй
2014-06-23

Нийслэлд мод, модон материалын төрөлжсөн “Хангай”, “Цайз”, “Гурвалжин-44”, “Хялганат”, “Сонсголон”, “Гялгар”, “Цолмонбадрах”, “Доной”,  “Тэнгэр” гэсэн есөн зах үйл ажиллагаа явуулдаг. Энэ захуудтай нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газар “Экологийн хариуцлагын гэрээ”-г жил бүр байгуулж, хагас бүтэн жилээр дүгнэдэг аж. Энэ дагуу мод, модон материалын захуудад шалгалт хийжээ. Шалгалтаар “Гурвалжин-44”, “Сонсголон”, “Цайз”, “Гялгар”, “Хялганат” “Тэнгэр” гэсэн зургаан зах “Экологийн хариуцлагын гэрээ”-ний шалгуур үзүүлэлтүүдийг хангалттай биелүүлсэн хэмээн дүгнэгдэж, гэрээгээ сунгажээ.  Харин “Экологийн хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтийг “Цолмонбадрах”, “Доной”, “Хангай” гэсэн гурван зах хангаагүй учраас улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлжээ.

ө

В.Бат
Shuud.mn
Сонин хачин