Татвар төлөгчид тэмцээн зохион байгууллаа
2011-12-14

Говь-Алтай аймгийн Татварын хэлтэс 20 жилийн ойгоо угтан нийт татвар төлөгчдийн дунд гар бөмбөг, ширээний теннис, шатарын тэмцээн зохион байгууллаа. Гар бөмбөгийн тэмцээнд нийт 10 баг оролцсоноос, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны баг тамирчид, Хас банкны салбарын баг тамирчид, Шинэ-Алтай захын баг тамирчид тус тус шалгарлаа. Шатарын тэмцээнд эрэгтэй 24, эмэгтэй 6 тамирчин өрсөлдсөнөөс: Эрэгтэй: 1.    М.Батбаяр / спортын мастер/ 2.    А.Мөнхбат / спортын дэд мастер/ 3.    Ч.Дамдин / 1-р зэрэг/ Эмэгтэй: 1.    Д.Гаравсүрэн / спортын дэд мастер 2.    Д.Лхагвасүрэн 3.    Д.Өлзий-Орших / 3-р зэрэг/  нар тус тус шалгарав. Ширээний теннисийн тэмцээнд эрэгтэй 24, эмэгтэй 11 нийт 35 тамирчин оролцсоноос: Эрэгтэй: 1.    Б.Тайванбаатар 2.    Б.Ням-Осор 3.    Х.Погной Эмэгтэй: 1.    Б.Оюунтунгалаг 2.    Ч.Янжмаа 3.    Б.Буянт нар тус тус шалгарсан байна.
Shuud.mn
Сонин хачин