Украины хямралыг зогсоохыг хүсэв
2014-06-23

Францын нийслэл Парис хотын төвд Украин дахь мөргөлдөөнийг эсэргүүцсэн жагсаал болсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Жагсаалд оролцож буй иргэд Украинд өрнөж буй байлдааны ажиллагааг нэн даруй зогсоох, энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх хүмүүнлэгийн хонгилыг зохион байгуулж, дайны галд нэрвэгдсэн нутгуудад эмнэлгийн тусламж үзүүлэхийг шаарджээ.

Тус жагсаалыг зохион байгуулж буй “Холбоотон” хөдөлгөөний тэргүүн Бэн Ил “Одесст болсон гэмт үйлдлүүд, Луганск, Славянскт энгийн иргэдийг хэрхэн зэрлэгээр хөнөөж буй тухай, Украинд хүний эрх хэрхэн аймшигтайгаар зөрчигдөж байгаа талаар дэлхий нийтэд аль болохоор олон хүний сонорт хүргэхийг хичээж байна” гэж хэлжээ. Үүнтэй адилхан жагсаал Чехийн нийслэл Праг хотод болж олон зуун иргэн Ерөнхийлөгч Петр Порошенко болон Киевийн эрх баригчдыг эсэргүүцсэн уриа лоозон барин жагсчээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин