Нөхөн олговрыг О.Магнай хувиасаа төлөх үү
2014-06-24

ШӨХТГ-ын дарга О.Магнай өнгөрсөн оны тавдугаар сард есөн байцаагчаа ажлаас нь халж, багагүй асуудал дагуулсан. Тэрбээр байцаагчдаа ажлаас халсан шалтгаанаа “Ажил дээр унтах, ажил таслах, өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа шалтгаангүйгээр биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл, тэд Төрийн албан хаагч нэрээр ажлаа хийхгүй, иргэдтэй зүй бусаар харьцаж байсан нь тогтоогдсон. Миний хувьд албан бичигт хариулт өгөхөөс өөр ажил хийдэггүй, санаачилгагүй, хүсэл зорилгогүй хүмүүстэй хамтран ажиллах шаардлага байхгүй гэж үзсэн” хэмээн тайлбарлаж байсан. Гэвч есөн байцаагч үндэслэлгүйгээр ажлаасаа халагдсан хэмээн үзэж, Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Уг асуудлыг Төрийн албаны зөвлөл хянаж үзээд, О.Магнайгийн шийдвэрийг эрхзүйн чадамжгүй хэмээн дүгнэж, есөн байцаагчийг ажилд нь эргүүлэн томилохыг даалгасан юм. Харин О.Магнай Төрийн албаны шийдвэрийг хугацаанд нь биелүүлээгүй учраас албан хаагчид Захиргааны хэргийн шүүхэд хандсан аж. Захиргааны хэргийн шүүх О.Магнайгийн "буруу" гэсэн шийдвэрийг гаргасан ч тэрбээр хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах болон Дээд шүүхэд хандсан байна. Шат шатны шүүх О.Магнайгийн шийдвэрийг хүчингүй болгож, албан хаагчдыг ажилд нь эргүүлэн томилоод зогсохгүй нөхөн олговор олгох шийдвэрийг гаргажээ. Харин энэ нөхөн олговрыг ШӨХТГ-ын төсвөөс бус буруу шийдвэр гаргасан О.Магнай хувиасаа төлөх ёстой аж.

ө

В.Бат  
Shuud.mn
Сонин хачин