“Цаатан Фестиваль” ирэх сард болно
2014-06-24

“Цаатан Фестиваль” наадам ирэх сарын 7, 8-ны өдрүүдэд  Монтрейвэл компанийн Хөвсгөл далайн эрэгт байрлах “Далай тур” жуулчны баазад болно.  Цаан сүрэг, цаатан иргэдийн аж амьдралыг гадаад дотоодын иргэдэд сурталчлан таниулах зорилготой “Цаатан Фестиваль” энэ жил 14 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа аж.  Фестивалийн үеэр цааны уралдаан зохион байгуулагдаж,  цаатан иргэдийн амьдрал ахуйг танилцуулах арга хэмжээ болно.
ө
Хөвсгөл аймгийнхан зургаа дахь хошуу мал болсон цаан сүргээ өсгөн үржүүлэхэд ихээнхэн анхаарч байгаа. Одоогоор Цагааннуур сумын баруун, зүүн тайгын иргэд 1670 гаруй тоо толгой цаатай болоод байгаа аж. Нутгийнхан цаан сүргийнхээ тоо толгойг 2000-д хүргэх зорилт тавиад байгаа аж.
ө
В.Бат
Shuud.mn
Сонин хачин