Афганистанд олон нийтийн сүлжээг хаав
2014-06-24

Ерөнхийлөгчийн сонгууль үргэлжилж буйтай холбоотойгоор Афганистанд хэсэг хугацаанд олон нийтийн сүлжээ болон зарим интернэт эх сурвалжийг хаах шийдвэр гаргасан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Сонгогчдыг мөнгөөр худалдаж авч хэмээн олон мянган иргэн өчигдөр нийслэл Кабул хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан юм.

Тус жагсаалд оролцсон иргэд нэг нэгнээ танихгүй байсан бөгөөд ихэнх нь олон нийтийн сүлжээгээр нэгдсэн хүмүүс байжээ. Тиймээс Засгийн газраас интернэтийн хэрэглээг хэсэг хугацаанд хязгаарлахаар болсон байна. Уг шийдвэр ирэх сарын 22-ныг хүртэл үргэлжилж магадгүй гэнэ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин