Австралийн гоо бүсгүй асуудалд оров
2014-06-24

Сидней хотноо зохион байгуулагдаж буй “Miss Universe” тэмцээнд дэлхийн 80 гаруй орны гоо бүсгүйчүүд авъяас чадвар, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдөж буй. Тэгвэл эзэн орны гоо бүсгүй 21 настай Теган Мартин шүүгчид болон телевиз үзэгчдийн дургүйцлийг хүргэсэн байна. Гоо бүсгүйчүүд хөтөлбөрийн дагуу Сидней хотын хойд хэсэгт байрлах “Bondi Beach Winter Magic” хэмээх мөсөн тайлбайд гулгажээ. Харин тэр үед Теган Мартин хэтэрхий богинохон даашинз өмссөн байсан учир түүний дотуур хувцас харагдаж, олны дургүйцлийг хүргэсэн аж.

б

энэхүү үйлдэлдээ гэмшиж буйгаа илэрхийлсэн ч шүүгчдийн бүрэлдэхүүн түүнийг биеэ зөв авч яваагүй хэмээн буруутгасан гэв. Харин олон нийтийн сүлжээнд Австралийн гоо бүсгүйг шүүмжилж, “Miss Universe” тэмцээнийг зурагтаар цацахгүй байхыг шаарджээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин