Ховор олдворыг сэргээн засварлажээ
2014-06-24

Баянхонгор аймгийн Түүх угсаатан, байгалийн түүхийн музейд 1989 онд ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгээс түр хугацаагаар үзмэрийн зорилгоор MPC-D107/03 дугаартай Тарбозаврын бүрэн бус хэлхээ ясыг хүлээлгэн өгсөн боловч уг олдворт хийгдэх бэхжүүлэлт, сэргээн засварлах ажил хийгдэлгүй олон жил болсон аж. Уг ажлыг ССАЖЯ-ны захиалгаар ШУА-ийн Палеонтологийн төвөөс тарбозаврын олдворыг буулгах, олон дахин давтан бэхжүүлэх, сэргээн засварлах, шинээр дэглэх үүрэг бүхий мэргэжлийн багийг томилон ажиллуулсан байна.

sa

Энэхүү олдворыг анх 1986 онд ШУА-ийн Геологийн хүрээлэн (хуучин нэрээр)-ийн палеонтологийн секторын судлаачид олж илрүүлэн, малтлагын ажлыг гүйцэтгэсэн бөгөөд 1987-1988 онд тус хүрээлэнгийн палеонтологийн лабораторид хөрс чулуулгаас нь салган цэвэрлэх техник боловсруулалт болон судалгааны ажил хийгдэж 1989 оны 6 дугаар сарын 1-нээс эхлэн 3 сарын турш музейн үзмэр болгож угсарсан байна. Тус аварга махан идэшт үлэг гүрвэлийн хэлхээ ясыг сэргээн засварлах, дахин бэхжүүлэх, угсран үзүүлэх, хэлбэр дизайныг шинэчлэх болон бусад холбогдох ажлыг ШУА-ийн Палеонтологийн төвийн судлаачдын зөвлөмж, заавар, удирдлагаар “Хүннү арт” ХХК, Баянхонгор аймгийн “Түүх угсаатан, Байгалийн түүхийн” музей зэрэг байгууллага хамтран гүйцэтгэсэн байна.

s

Соёл, шинжлэх ухааны байгууллага хамтран мэргэжлийн өндөр түвшинд орон нутагт шинжлэх ухаан танин мэдэхүйн бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэх үлгэр жишээ болсон уг ажлыг гүйцэтгэх зардлыг ССАЖЯамны дэргэдэх “Археологи Палеонтологийн музейн шинэчлэл төсөл”-өөс гаргасан байна.

ы

П.Наран

Shuud.mn
Сонин хачин