Путины зурагтай “iPhone” худалдаанд гаргалаа
2014-06-25

Италийн тансаг эдлэл үйлдвэрлэгч “Perla Penna” ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зурагтай, 18 кратын алтаар бүрсэн “iPhone 5S” худалдаанд гаргасан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тус утсан дээр Ерөнхийлөгчийн зургаас гадна Оросын төрийн дууллын эхний мөр эгшиглэхээр бүтээжээ. Энэхүү утасны нэрийг “Putinfon” гэдэг аж.

Оросууд Ерөнхийлөгчийн зурагтай “iPhone” утсыг 147 мянган рубль буюу 440 ам.доллараар худалдан авах боломжтой гэнэ.

Зохион бүтээгч Эрдоны хэлсэнээр “Путин ер бусын шийдвэр гаргадаг, өөртөө итгэлтэй хүний тод жишээ учир түүнийг бусдаас онцлов” гэжээ.

Ирэх онд Леонардо да Винчи, Мухаммед Али, Стив Жобс зэрэг алдартны хөрөг зурагтай алтан гар утас хулдандаанд гаргахаар зэхэж буй.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин